СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-22

ӨНӨӨДӨР: Олимпизмын сайд тамирчдад шагнал гардуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнөөдөр /2022.09.22/ болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

9:00 цагт:

-“Holiday Inn” зочид буудалд ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулсан “Монголын хөгжлийн философи, сэтгэлгээний өөрчлөлт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99055227

-“Blue Sky” зочид буудалд төрийн байгууллагуудын мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, түүний үр ашгийг нь нэмэх зорилготой “Нээлттэй өгөгдлийн үнэ цэн” сургалт, хэлэлцүүлэг болно. Утас: 99103830

-Төрийн ордонд “Парламентын боловсрол” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулах "Парламентын боловсрол-Сургагч багш" хөтөлбөрийн нээлт болно.

9:30 цагт:

-“Пума Империал” зочид буудалд Глоб Интернэшнл төвөөс "Төрийн мэдээллийн ил тод байдлын мониторинг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах" төслийн хүрээнд “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт ба кейсэд суурилсан уулзалт-II” зохион байгуулна.

-Төрийн ордонд “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Хавдрын тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд Улсын төв эмнэлгүүдэд хүлээлгэн өгнө. Уг үйл ажиллагаанд ЭМЯ-ны удирдлагууд болон эмнэлгийн дарга захирлууд оролцоно. Утас: 99741854

11:00 цагт:

-Хангарди ордны 14 давхарт Автомашингүй өдрийн зохион байгуулалтын талаар мэдээлнэ. Утас: 89755575

-“Шонхор Тауэр”-т АН-ын 4:11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

11:30 цагт: Биеийн тамир спортын хороонд Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Серби улсад болсон чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, батламж гардуулах ёслол болно.

12:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д  100 жилийн түүхтэй  худалдааны ууган сургуулийн  ахмад багш нар, гавъяатууд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: МУБИС-ийн хичээлийн III байранд Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн физикийн сургалтын 360 ширхэг хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг нийслэл болон орон нутаг дахь ерөнхий боловсролын 60 сургуульд гардуулна. Утас: 88102915

15:00 цагт: Мишээл экспод "Улаанбаатар түншлэл-2022" үзэсгэлэнгийн нээлт болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.