Олон Улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах долоо хоногийн хүрээнд ХБХХЕГ-ын албан хаагчид Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр тусгай сургуулийн дотуур байранд байрладаг сонсголын бэрхшээлтэй 60 хүүхэдтэй хамтран дохионы хэлийг сурталчлах явган аялал, спорт өдөрлөг зохион байгуулжээ.
Тус арга хэмжээг дэмжиж ажилласан "Витсамо" ХХК-д талархал илэрхийлье хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.