СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-21

Д.Амарбаясгалан: Төр нь ямар нэгэн хууль, журмаар хувийн хэвшлээ хааж, бизнесийнхэн бүх эрсдэл, ачаагаа үүрч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан Улаанбаатар хотын Худалдааны танхимын төлөөлөлтэй уулзжээ.

Уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон хамтын ажиллагаанд саад тотгор болж байгаа хүчин зүйлсийг тодорхойлжээ. Аль ч улс орны хувьд хөгжлийг хурдасгах нэг хүчин зүйл нь төр хувийн хэвшлийн нягт ойлголцол, хамтын ажиллагаа. Ингэж чадсан тохиолдолд иргэдэд хүртээмжтэй улсын хөгжил хурдацтай явна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Төр нь ямар нэгэн хууль, журам дүрмээр хувийн хэвшлээ хааж боодог. Энэ байдлаас болж бизнесийнхэн бүх эрсдэл, ачаагаа үүрэхэд хүрч байна. Энэ бол 21 дүгээр зууны Монгол Улсын хөгжлийн хэлбэр биш. Төрийн зүгээс бизнесийн салбарынханд үзүүлдэг олон төрлийн саад тотгор, хүнд суртлаа багасах тухай ярьж, бичиж байгаа. Гэхдээ энэ ажлыг уриа лоозон болгож биш бодитоор гүйцэтгэх ёстой. Мөн төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх Засгийн газрын тогтоолыг гаргаж, мэргэжлийн хяналтын байгууллагыг бүхэлд нь өөрчлөн зохион байгуулах ажил явагдаж байна.

Уулзалтад Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг, “Стартап Марктинг Спэйс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Золзаяа, “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг болон албаны төлөөллүүд оролцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.