СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бүрлээч нарын мэдээллийг худалддаг байсан гэмт хэрэгт 13 эмч, цагдаа, 15 иргэн холбогджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Гэртээ нас барсан иргэдийн мэдээллийг 103-ын удирдах албан тушаалтнууд буяны байгууллагынханд зардаг байсан тухай бид өгүүлсэн. Энэ талаар бидэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл олдлоо. 

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-ын хяналтад хүргүүлжээ.

Тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд ангийн найз, ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байсан, хошууч Т.Бат-Идэртэй хамтран уг хэргийг өдүүлсэн байна. Хүнд өвчний улмаас гэртээ нас барсан, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэж үзсэн бүрлээч нарын мэдээлэл, гэрийн хаягийг буяны цогц үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжийнхэнд өгдөг байж. . Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ариунболд, Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэр нар 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Тэдэнтэй хамт нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 12 эмч, энгийн байгууллагад ажилладаг 15 иргэнийг яллагдагчаар татсан аж.

Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, төрийн ажлыг халаасаа зузаалах хэрэгсэл гэж харсан тохиолдол ганц энэ биш. Тус төвийн даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвдашийг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг, . Өөрөөр хэлбэл, 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин эд хөрөнгө завшсан гэж 2019 оны сүүлчээр мөрдөн шалгаж байсан.

Уг хэрэгт нь дээр нэр дурдсан эмчилгээ эрхэлсэн орлогч С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарыг ч хамтатган шалгаад, ганц Ц.Пүрэвдашийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийслэлийн Түргэн тусламжийн төвийн даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвдашийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцон 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бачр
2 жилийн өмнө
103.140.11.95

Эмч ирж үзээд өнгөрсөн бна гээд бичиг өгдөг дараа н нэг эмнэлг н машин ирж авдаг зөөсний төлбөр 50 к авч бсн иим л бдг н байх гд дуугаа л өгдг шүү

зочин
2 жилийн өмнө
66.181.179.69

Ийм их ашиг олоод 10 саяар торгуулаад салдаг юм бол ар араасаа үргэлжилүүлэхээс яахав хууль нь ямар инээдтэй хууль вэ баахан идэж аваад ингээд салаад б.вал хүн болгон л хийхийг бодно

Зочин
2 жилийн өмнө
64.119.20.66

Hvnii zowlongor mungu olodch hool bolhuu kovidin ver yaasan baihnuu teged

Батбаяр
2 жилийн өмнө
103.229.120.230

ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ БАЙЖ БОЛОХ Ч АРАЙ Л ДЭНДҮҮЛЖДЭЭ БАЗАРВААНЬ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.