СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-09-20

"Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази" эмчилгээг УНТЭ-д нэвтрүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас Монголд эмчлэгдэх боломжгүй байсан 26 өвчний тоог бууруулж шинэ технологи нэвтрүүлэх чиглэлд цогц төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.

Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар 6 өвчнийг монгол улсад эмчилдэг болсон. Үүний нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр нэвтрээд буй “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази” эмчилгээ юм. Эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулалт, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, ЭМД-д санхүүгийн зохицуулалт хийх цогц төлөвлөгөө шаардлагатай байдаг. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас бодлогоор 870 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, АНУ-д үйлдвэрлэгдсэн Philips брэндийн зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны Volcano аппарат, АНУ-ийн Teleflex брэндийн гол судасны баллон шахуурга зэргийг нийлүүлж өнөөдөр .

Энэ төрлийн эмчилгээг эх орондоо хийж эхэлснээр А/370 тоот тушаалын Г-7, Г-11 заалтаар гадаад улсад эмчлүүлэх шаардлагагүй боллоо.

Уг оношоор гадаадад эмчлүүлэхэд 250-350 сая төгрөгийн өртгөөр эмчлүүлдэг байсан бол одоо УНТЭ дээр энэ төрлийн эмчилгээг нэвтрүүлснээр мэс заслын нэг удаагийн хэрэгслийн зардал нь 25-30 орчим саяд багтаж байгаа бөгөөд иргэнээс гарах төлбөрийг хамгийн бага түвшинд байлгах санхүүгийн зохицуулалтууд ЭМД дээр хийгдэж байна.

Өмнө нь УНТЭ, УГТЭ-ийн зүрхний эмч нар Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээний хөнгөн хэлбэрүүдийг ангиографийн тусламжтайгаар хийдэг байсан. Хүнд хэлбэр нь ЭМС 2017 оны А/370 тоот тушаалын Г-7, Г-11 заалтаар гадаад улсад эмчлүүлэх жагсаалтаар гадаад улсад эмчлүүлдэг байсан. Гол судасны баллон шахуурга дэмжлэг үзүүлэгч зүрх хамгаалах төхөөрөмжгүйн улмаас зүрх судасны хавсарсан хүнд эмгэгийн эмчилгээ, мэс заслыг Монголд эмчлэх боломжгүй, энэ төрлийн мэршсэн мэргэжлийн эмчээр удирдуулсан баг байхгүй байсан тул энэ мэс заслыг хийх боломжгүй байсан. “Зүрхний титэм судасны хэт авиан оношилгооны хамгийн сүүлийн үеийн VOLCANO аппарат нь титэм судасны нарийслын анатомийн бүтэц, стент судасны хананд сайн шахагдсанг оношилдог оношилгооны өндөр чадамжтай аппарат юм.”Шинэ технологи нэвтрүүлэхэд тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтаас гадна хүний нөөцийг бэлтгэх нь хамгийн чухал байдаг. УНТЭ-ийн Зүрхний төвийн зөвлөх эмч Х.Батмягмар нь Франц улсад энэ чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн бол тасгийн эмч, инженер, техникч нар БНСУ, АНУ зэрэг улсуудад зүрх, судасны чиглэлээр суралцаж төгссөн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.