СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Соронзонболдыг албан тушаалаа урвуулж байж болзошгүй хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан С.Соронзонболд эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй талаар баттай эх сурвалжуудаас мэдээлэл авч өнгөрсөн хоёрдугаар сард уншигчдадаа хүргэж байсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн аж.

Тэрбээр энэ оны нэгдүгээр сарын 14-нд “Медика Монголиа” ХХК буюу “Сос медика” эмнэлгийн харьяа эмнэл зүйн лаборатори нь “MNS ISO15189:2015 стандартын шаардлага хангахгүй” гэсэн техникийн хорооны шинжээчдийн зөвлөмж, дүгнэлт гарсан байхад ML18 дугаартай “стандартын шаардлагыг хангасан” тухай итгэмжлэлийн гэрчилгээ гаргаж өгсөн юм.

БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг жолооч нарыг хил нэвтрүүлэхийн тулд PCR шинжилгээ авдаг болсонтой холбоотойгоор цагдаа, тагнуулын байгууллагынхан Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг лабораториудын шинжилгээ хийх болон хариу гаргаж буй явцыг судалсан. Энэ үеэр “Сос медика” лабораторийнхон өөрийн байранд бус, ХӨСҮТ-д дээжээ авчран шинжлүүлдэг болохыг тогтоосон. Ингээд лавшруулан судлахад

Үүнийг нарийвчлан шалгаад Тиймээс түүнийг Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Төрийн албаны, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Итгэмжлэлийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох журмаа зөрчсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.10.23.136

Аймаар юм бэ

зочин
2 жилийн өмнө
103.229.121.148

Олон хүний олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагаа, ололт, нэр хүндийг мэргэжлийн бус ашиг сонирхлын зөрчилтэй этгээд хэдхэн сарын дотор шалбаагт хутгалаа даа. Маш их харамсалтай . Засгийн газар энэ байгууллагын үйл ажиллагаанд анхаарлаа хандуулах цаг болсон шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.