СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-20

Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр Н.Болдбаатарыг сонгожээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Ардчилсан залуучуудын холбооны үндэсний IX чуулган өчигдөр боллоо. Энэ үеэр Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүнээр нийт гишүүдийн олонхийн саналаар Баянгол дүүргийн ИТХ-ын дэд дарга, тус дүүргийн Ардчилсан намын дарга Н.Болдбаатарыг сонгожээ.

Чуулганыг нээж АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэхдээ "Ардчилал гэдэг хэн нэгний өмч биш. Тиймдээ ч залуус үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэх ёстой. Миний хувьд 26 настайдаа ардчиллын төлөө дуу хоолойгоо хүргэж эхэлсэн. Тэр үед хагас дарангуйлал ноёрхож, үг хэлэх эрх хүн бүхэнд нээлттэй байгаагүй.

Тийм л дарангуйллыг сөрж, тэмцэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирлээ. Коммунизм гэх махны машинд хэдэн үеэр хэлмэгдсэн. Их хэлмэгдүүлэлт, яргаллын он цагийг туулж, зургаан ерөнхий сайдыг Зөвлөлт холбоот улсад хэлмэгдүүлж байлаа. Бид энэ бүхнийг мартах ёсгүй. Энэ бүхэн өнөөдөр Украинд тохиолдож байна. Тиймээс үүлэн чөлөөний нар шиг боломжийг ашиглаж, ардчиллыг тунхаглаж чадсан явдал бол хамгийн чухал" гэж онцолсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
172.58.163.60

Ardchilal gedeg zuil mongoliig suitgej baigaa Ardchilal ged bol dollars ezediin ob meh tsaasaar kolonchlol nuh zuil altmungu baylagaa hooson tsaasaar soliod urtei hu hu gesen sanhuugiin luibar

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.215

Ардчилал гэж бахирагчид...Юугаар гийгүүлэв....70 жил бүтээсэнийг З0 жилд орвонгоор нь устагаж....Өлсөж эхлүүлж....Өлбөрөхийн Өмнө...Эд навс унаж анархизм гэдэгнь арчигдаж үзэгдмой...санаа бвч чад..дад блов шүү...

Мэлхий
1 жилийн өмнө
202.126.90.18

Ёстой намагндаа очиж гуагал мэлхи минь

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.