Иргэдээс их хэмжээний самар худалдан авч хадгалан хятадуудад борлуулахаар бэлтгэж байсан хүмүүсийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэллээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр Б.Б гэх 46 настай эр өнгөрсөн сарын 20-доос хойш нийслэлийн ногоон бүсийн Гачуурт, Улиастай, Хандгайт зэрэг газар руу хүмүүсийг гаргаж, их хэмжээний самар бэлтгүүлж байжээ. Улмаар Баянзүрх дүүргийн нутаг дахь хоёр ч агуулахад 20-30 тн самар бэлтгүүлэн хадгалж байсныг цагдаагийнхан илрүүлсэн аж. Хууль сахиулагчид шалгалтаа нарийвчлан явуулахад нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнуудтай хуйвалдан дээрх агуулахууд руу оруулж ирдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэнэ. Б.Б-тай хамт Т.Т гэх 40 настай эрийг шалгаж буй бөгөөд тэд хотын ногоон бүсэд хуш модонд хайр гамгүй хандан самар түүж байгаа иргэдээс нэг кг-ыг 6000-7000 төгрөгөөр авч, хятадуудад 14 000-17 000-аар борлуулахаар тохиролцоо хийсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Уг нь байгаль орчинд иргэд маш ихээр сөрөг нөлөө үзүүлж буй учраас хуш модны самрыг түүж, бэлтгэхийг хориглох санал УИХ-ын зарим гишүүн гаргаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт хүргүүлсэн ч Засгийн газраас ямар нэг шийдвэр гаргаагүй байгаа билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хуцаач та нар байгалын баялаг яадын тэнэгүүдээ ямар балиар болцон нийгэм бэээээ арай ч хүн алж хулгай хийсэн биш хятадад зарахд яадын еэ эргүүнүүдээ ёстой амьдруулахгүй яадаг бузарууд вэ? Хахуулуул авдаг лаларуудаа маш их хөдөлмөр ордог үйл тамаа цайдаг юм шүү малуудаа бусад ноцтой хэргүүдээ хөөцөлд хүний амь мөрийтэй тоглоом хар тамхиилрүүл хийх юмаа олж ядсан малуудаа төр байнауу цаана чинь шөнөжин хэдэн нялах үр йг чинь подволд цоожилчимоод писи мөрийтэй тоглуулж наад хэдэн хүүхдийг буруу замруу оруулж бна эрүүл мэндэд нь маш муугаар хөнөөж бна хэдэн халтар төгрөгнөөс болж яадаг малууд вэ тэрнийгээ хэлхээр хаана байна хэлээд өг олохгүй бна гээд цагдаа нар чинь байгаа шүү дээ юу ч мэдэхгүй өөр