Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИБУИНХУ-ын Цог Жавхлант Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд оролцлоо
Цог Жавхлант Хатан хаантай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд 200 орчим улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд зэрэг дээд, өндөр түвшний 500 гаруй төлөөлөгч оролцож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вестминстерийн ордонд Хатан хаан II Элизабетийн шарилд хүндэтгэл үзүүлж, Ланкастерийн харшид нээсэн эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.
Хатан хаан Элизабет нь 70 жилийн турш хаан ширээнд залрахдаа Монгол-Британийн харилцаанд онцгой хувь нэмэр оруулсан билээ. Британи Улс нь Хатан хааны засаглалын үед өрнөдийн орнуудаас хамгийн анх манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Британи Улс нь манай улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг тууштай дэмжиж ирсэн юм.
Тухайлбал, Монгол Улс НҮБ-д 1961 онд элсэж, олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдсөний дараа барууны өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи анх удаа дипломат харилцаа тогтоосон нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад өсгөхөд чухал түлхэц болсон юм.
1990 оны ардчилсан хувьсгалын дараа жил буюу 1991 онд Лондон хотноо болсон "Их долоо"-гийн уулзалтын үеэр Их Британи Монгол Улсыг дэмжиж, хамтран ажиллахыг бусад оронд уриалсан байдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Англиас ирээд Япон явж, Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн оршуулгад оролцох товтой байна.
Тодруулбал, Ерөнхий сайд Фүмио Кишида есдүгээр сарын 27-ны өдөр Токио хотын Ниппон Будокан ордонд ёслолын арга хэмжээг зохион байгуулахаар болсон ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тайвань-д газар хөдлөлтөөс болж хэдэн хүн нас барсан гэсэн. Бас Хятадад автобусны ослоор 20 гаран хүн өнгөрлөө гэсэн . Дараа нь тийшээ явахгүй юу
Оршуулгын комиссд уг нь шадар сайд Пүрэвдорж гэдэг хүн их явсан даа монголдоо гадаадад одоо ОЮУК явдаг болж дээ