СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-19

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ний худалдаа эрхлэгчдэд шаардлага өгөв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байрлуулан үйл ажиллагаа явуулж буй иргэдэд шаардлага тавьж, ТҮЦ-ээ нүүлгэх, заасан хугацаанд нүүлгэхгүй бол албадан нүүлгэх ажлыг эхлүүллээ.

Автобусны буудлын ойролцоо иргэдийн зорчих хэсэгт ТҮЦ байрлуулснаар осол гарах, ая тухтай байдал алдагдах болон орчны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэрэг иргэдийн гомдол маш ихээр ирдэг. Тиймээс Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын алба, харьяа хорооноос нь төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдал, иргэдийн амьжиргааг бодолцож зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг албадан нүүлгэх ажлыг хойш тавьсан ч одоо бол 14 хоногийн хугацаа өгч, энэ хугацаанд нүүлгээгүй тохиолдолд албадан нүүлгэх арга хэмжээ авна гэдгээ албаны хүмүүс хэлж анхаарууллаа.

ТҮЦ-үүдийг нүүлгэж, оронд нь иргэдэд ээлтэй тохижилтын ажил хийнэ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.16

Хонгийн хоолоо залгуулаж байгаа хүмүүсийг яах гээд дарамтлаад байдаг юм бэ? Новшнууд махан толгой Сумьяабазар чинь зөвшөөрөө биздээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.81

oor ajil oloj hii ajil haa saihui l baigaa ….

Иргээн
2 жилийн өмнө
103.229.121.222

Нүүлгэх хэрэгтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.