СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-19

НҮБ-ын ЕНБД-ын тусгай төлөөлөгч Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг өндрөөр үнэлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизүторитай уулзлаа.

Хатагтай Мами Мизүтори гамшгийн эрсдэлийг бууруулахад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг өндрөөр үнэлж, улс төрийн манлайлал өндөр буйгаа онцлон тэмдэглэлээ.

Шадар сайд С.Амарсайхан хатагтай Мами Мизүторид гамшгийн эрсдэлийг бууруулахад бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хийх тухай дурдаж, дараах асуудлуудыг хөндлөө.

Үүнд:

- НҮБ-аас санаачлан гамшгийн эрсдэлийг бууруулах санхүүгийн платформыг Олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөлтэй хамтран байгуулж, хөгжиж буй орнуудтай хамтран ажиллах   

- Дэвшилт техник технологи, инновацыг гамшгийн эрсдэлийг бууруулахад өргөнөөр нэвтрүүлэх
- Зүүн хойд Азийн бүс нутагт төв Азийн улс орнуудыг багтаасан хамтын ажиллагааны механизмыг байгуулах. Үүнд Монгол Улс манлайлан ажиллахад бэлэн байна.
- Монгол Улсад хүмүүнлэгийн төвийг байгуулж, Зүүн хойд Азид хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг хүргэхэд дэд бүтэц, бусад зүйлээр туслахад бэлэн байна.

Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг 2023 оны 5 дугаар сард дүгнэх олон улсын чуулга уулзалтад Монгол Улс урьдын адил идэвхтэй оролцохыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга урив.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.