СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-09-19

Өргөө амаржих газар 350 сая төгрөгийн өртөг бүхий Молекул биологийн иж бүрэн лабораторитой болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Өргөө амаржих төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Молекул биологийн шинэ лабораторийн нээлт боллоо.

Эх хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамны зүгээс хийж буй ажлын хүрээнд Коронавируст халдвар(КОВИД-19)-т цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны чиглэлээр эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо, эмчилгээний шаардлагатай тоног төхөөрөмжөөр амаржих газруудыг хангах асуудлыг улсын төсөв болон донор олон улсын санхүүжилтээр шийдэж байгаа билээ. 

Тус ажлын хүрээнд  ЭМЯ зүгээс хүсэлт тавьсны дагуу НҮБХАС, Люксембургийн засгийн газрын дэмжлэгтэйгээр эх нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай коронавируст халдвар, бусад нөхөн үржихүйн халдваруудын оношилгоог баталгаажуулах орчин үеийн молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн.

Энэ үйл ажиллагааны хүрээнд 2022 оны төлөвлөгөөнд буй "Цар тахлын үед эхийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийг хамгаалах нь" төслөөр эх, нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай тус бүр нь 350 сая төгрөгийн өртөг бүхий Молекул биологийн иж бүрэн гурван лабораторийг Улаанбаатар хотын Өргөө амаржих газар, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг болон Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д тус тус хүлээлгэн өгөх ажил үргэлжилж байна.

Уг лабораторийн  иж бүрдлийг  дэлхийд тэргүүлэгч Seegene компани 2 жилийн баталгаат хугацаатайгаар нийлүүлж байгаа бөгөөд Ковид-19 халдвараас гадна гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах бэлгийн замын халдварууд, умайн хүзүүний хавдрын үүсгэгчийг илрүүлэх урвалж бодис болон нийт 22 төрлийн молекул биологийн оношилгооны  тоног төхөөрөмж, лабораторийн стандарт тавилга бусад хэрэгслүүдийн хамт нийлүүлэгдэж байна. 

Мөн үүний дагуу молекул биологийн оношилгоог эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн практикт ашиглах эмнэл зүйн сургалтыг ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын эмч мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж байна.

Ташрамд дурдахад дараагийн ээлжид ЭМЯ зүгээс хотын  амаржих газруудыг хүчилтөрөгчийн үйлдвэрээр хангаж байгаа бөгөөд ойрын үед хүлээлгэн өгөх юм.

Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, доктор Халид Шарифи, Өргөө амаржих газар ТМЭ-ийн Захирал Ж.Энхцэцэг, доктор, Lifetronic ХХК-ийн төлөөлөл болон бусад албаны хүмүүс оролцлоо 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.