СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Үндсэн хуулийн цэцээр хууль бус тогтоол гаргуулаад, дараагийн ээлж нь хоолондоо орсон гэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Үндсэн хуулийн цэцийг хогийн сав болгосон гишүүдийг зайлуулж, огцруулах асуудлаар иргэд мэдээлэл хийлээ.

Иргэн Б.Батдэлгэр:

-Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар 2-р дүгнэлт гэгчийг 8-р сарын 25-ны өдөр гаргасан. Энэ дүгнэлтээр Монгол улсын үндсэн хуулийн 39-ийн 1-т заасан УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүн байх ёстой гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчиж байна гээд хүчингүй болгосон. Энэ нь өөрөө Үндсэн хуулийн 69-ийн 4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь үндсэн хуультай адил хүчин төгөлдөр байна гэж заасныг зөрчсөн.

Иймд миний бие Үндсэн хуулийн есөн гишүүнийг огцруулах асуудлаар есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Цэцийн гадна жагсаж, иргэдээс гарын үсэг цуглуулахаар төлөвлөж байна. Ер нь Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд ямар хариуцлага тооцох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсаар байна. Энэ асуудлыг цэгцлэх шаардлагатай. 

Иргэн Б.Жагар: 

-Ард түмний нийгмийн асуудал, эдийн засгийн асуудлыг хэн ч ярихгүй байна. Ах, эгч нар маань улс төрийн хэрүүлийн бузраар ард түмнээ хооллож байна. Монгол улсын төрийн бүх бүтэц улс төрийн бүлэглэлүүдийн хоолны зугаа болсон. Үндсэн хуулийг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар хийсэн. Үндсэн хуулийн манаач байх ёстой хүмүүс нь өөрсдөө үндсэн хуулиа зөрчөөд байна. 

Монгол үндэстний сор хүмүүс Үндсэн хуулийн цэцэд байх ёстой байтал хог шаарнууд цэцэд нүүрлэсэн байна.

Иргэд төрийн бус байгууллагуудын зүгээс цэцийн есөн гишүүнийг эргүүлэн тат гэдэг шаардлага тавьсан ч үл ойшоосон хэвээр байна. Бид эдгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг эргүүлэн татах асуудлыг цаашид ч ярих болно гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.