СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-19

🔴 LIVE: ХҮИС-ийг МУИС-тай нэгтгэх асуудал нь газар болон өмчтөй холбоотой гэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

 Монголын худалдаачдын холбоо ТББ-аас ХҮИС-ийг МУИС-тай нэгтгэж асуудлаа эргэн харахыг Засгийн газраас хүслээ. 

Монголын худалдаачдын холбооны зүгээс Үндэсний ууган гурван сургуулийн нэгийг устгах гэж байна. Өмнө ч гэсэн Боловсролын яамнаас Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-ийн харьяанд авч байсан. Тэгээд төд удалгүй буцаад гаргасан. Одоо дахиад нэгтгэх асуудал ярьж байна. Яагаад ийм эргэж буцсан шийдвэрийг гаргаад байгааг гайхаж байна.

Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль нь нийтийн аж ахуйг дэмжсэн, дундаж давхаргыг бэлтгэдэг цор ганц сургууль. Засгийн газар тус шийдвэрээ эргэн харахыг хүсэж байна. Бид хардах эрхээ эдэлж ийнхүү нэгтгэх асуудал нь сургуулийн байр, газартай холбоотой гэж бодож байна.

99 жилийн түүхтэй тус сургуулийг үгүй хийх гэж байгаад харамсаж байна. Энэ сургуулийн төгсөгчид бидэнтэй нэгдээсэй гэж хүсэж байна. гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.