Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн нутаг Хадай гэх газарт намаржиж байсан айлын туслах малчин энэ сарын 12-ны 13.00 цагийн үед сураггүй болж, эрэн хайх ажиллагааг цагдаа, онцгой байдлын алба хаагчид, нутгийн малчид, ар гэрийнхэн нь нийлэн эрэн хайж байна.
Сумын төвөөс баруун хойш 24 км газарт О хэмээх айлын туслах малчин, Алтанбулаг сумд оршин суудаг 38 настай М малаа хариулж явсан бөгөөд хэдэн ямаа нь мод руу ороход нь араас нь явсан аж. Улмаар малчинтайгаа богино долгионы станцаар “Баавгай ойрхон дагаад байна” гэж хэлээд төд удалгүй холбоо тасарсан гэдгийг орон нутгийн эх сурвалжууд хэллээ.
Малчид, айл хөршийнхөн, хадлан хадаж буй хүмүүстэй нийлж ойр хавиар нь хайгаад олоогүй учраас 13-ны 09.40 цагийн үед цагдаа, аврах ангийнханд мэдэгдэж, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Хүдэр, Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь нийлж, морьтой, явганаар эрэн хайж буй ч олоогүй гэнэ. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зарим үед эрлийг түр зогсоож буй аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.