МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун болон бусад сэтгүүлчдийн төлөөлөл энэ сарын 18-25 ны өдрүүдэд манай улсад айлчилж байна.
Төлөөлөгчдийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Ууганбаяр, Б.Нямдорж, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга нар угтан авлаа.
"Эх дэлхий-Сэтгүүлчид" уриан дор зохион байгуулагдаж буй уг айлчлалын хүрээнд хоёр улсын сэтгүүлчдийн цаашдын хамтын ажиллагааны шинэ үе шатыг хэлэлцэх бөгөөд редакциудыг холбож туршлага судлах, сэтгүүлчдийн солилцоо, сургалт зэрэг олон асуудлыг хөндөн ярилцахаар төлөвлөж буй.
Маргааш /2022.09.19/ хоёр улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид албан ёсны хэлэлцээр хийх бөгөөд дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.