Өнөөдөр /2022.09.19/ нийслэл хотноо өрнөх зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
9:00 цагт: Их, дээд сургуулийн удирдлага, олон улсын байгууллага ажлын байранд суурилсан сургалт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар СЭЗДС-д сургалт болно.
9:30 цагт: МУБИС-ийн Төв номын санд “Дусал цус - Дүүрэн амьдрал” аян эхэлнэ.
10:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ой энэ жил тохиог тохиолдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой” компани хамтран зохион байгуулж буй “Уул уурхайн долоо хоног 2022” хурал эхэлнэ.
11:00 цагт: -Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дон Хун болон дэд Ерөнхийлөгч Гү Ён Шиг тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Монгол улсад айлчилж байна. "Эх дэлхий-Сэтгүүлчид" уриан дор зохион байгуулагдаж буй уг айлчлалын хүрээнд хоёр улсын сэтгүүлчид хамтран ажиллах хэлэлцээр хийж, хэвлэлийн бага хурлаар хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын цаашдын хамтран ажиллах хүрээ, редакциудыг холбож туршлага судлах, сэтгүүлчдийн солилцоо, сургалт зэрэг асуудлаар мэдээлэл өгнө.
-Брүүклин кофе шопод "Малчид ба эдийн засгийн хөгжил” уулзалт болно.
-“Үндэсний мэдээллийн төв”-д Монголын худалдаачдын холбоо ТББ-аас ХҮДС-ийг МУИС-тай нэгтгэж байгааг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт: -Төв цэнгэлдэх хүрээлэнд ''Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2022'' үзэсгэлэн худалдааны нээлт болно.
-“Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Б.Батдэлгэр Үндсэн хуулийн цэцийг хогийн сав болгосон гишүүдийг зайлуулъя" сэдвээр мэдээлнэ.
12:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Мөнхбаярын өмгөөлөгч "Давахын нийт шүүгчид нэг л прокурорын татгалзахыг шийдэхгүй гэж улайрахын учир юу вэ" сэдвээр мэдээлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.