СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-09-19

Л.Энх-Амгалан: Дижитал шилжилт нь бидэнд цаг хугацаа, санхүүгийн шинэ урсгалыг нээж өгнө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

"Хувьсаж буй боловсрол" дээд хэмжээний чуулга уулзалт Нью Йорк хотноо нэгдсэн үндэсний байгууллагын төв байранд болж байна.

Энэ үеэр "Цахим шилжилт болон түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчлөх нь" сэдэвт тусгай арга хэмжээг манай улс зохион байгууллаа. Монгол Улс анх удаа энэхүү тусгай арга хэмжээг зохион байгуулж буй бөгөөд боловсролын салбарт эхлүүлсэн “Шинэ нүүдэл”-ээ танилцууллаа.

Дижитал шилжилт ба түншлэлээр дамжуулан суралцахуйг өөрчилж буй үйл явцтай танилцахаар олон улс орны боловсролын салбарын төлөөлөгчид манай улсын арга хэмжээнд идэвхтэй оролцлоо. Шинэ нүүдэл нь дараах хэлбэрүүдтэй. Үүнд: 

Суралцахуй

Бүх нийтийн, тэр дундаа хүний эрхийг хүндэтгэсэн цахим хэрэглээний цоо шинэ дэд бүтэц бий болгохоор зорьж байна.

Сургууль

Энэ бол сурагч, багш, хөтөлбөрийн уулзах талбар юм. Эцсийн үр дүн эндээс гарах учир хайбрид орчин бүрдүүлэх нь чухал.

Багш

Багшийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлж, ажлын байран дээрээ сурах, хөгжих боломжийг нэмэгдүүлнэ. Монгол улс анх удаа багшийн гүйцэтгэлийн үнэлгээг амжилттай зохион байгуулаад байна.

Сурагч

Хүүхдүүд бол цахим хэрэглээ хамгийн чухал гэдгийг сайтар ойлгож ухаарсан бүлэг юм. Тэднийг технологийн бичиг үсэгт нэвтрэхэд туслах нь чухал. Монгол сурагчид анх удаа Писа олон улсын үнэлгээнд хамрагдав.

Хөтөлбөр

Гэртээ цахимаар олж авсан мэдлэгээ танхимд бататгах чиглэлд анхаарч байна. Сургалтын хөтөлбөр агуулга нь ур чадварын ялгааг арилгахад чиглэх ёстой. 21 дүгээр зуун шаардаж байгаа учир чадварыг хөтөлбөрөөр дамжуулан зайлшгүй шинэчилнэ.

Түншлэл

Хувийн сургуулиудын нэвтрүүлсэн технологи, сайн туршлагыг дэмжих, хамтран хэрэгжүүлэх. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үндэсний цахим сургалтын платформ бий болгон ажиллаж байна.

Санхүүжилт

Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.5 хувийг боловсролд зарцуулж байна. Өндөр үзүүлэлт биш боловч энэ санхүүжилтийг цар тахлын үед бууруулаагүй. Цаашид төсвийг оновчтой зарцуулах нь чухал.

Өмнө нь боловсрол олгохын тулд хатуу дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч байв. Гэтэл дижитал шилжилт нь бидэнд цаг хугацаа, санхүүгийн болон бусад олон боломжийг нээж байна. Өөрөөр хэлбэл тоосго өрж сургууль барихаас илүү цахим сургуулийг байгуулах нь илүү үр дүнтэй, бас ашигтай хувилбар юм.

Гэхдээ
🔸️ Цахим хэрэглээг уламжлалт хэрэглээтэй ижил түвшинд гаргаж ирэх
🔸️ Боловсролын салбарт хайбрид орчинг иж бүрэн бүрдүүлэх
🔸️ Цахим инновацыг нутагшуулах, төрөөс дэмжих
🔸️ Санхүүгийн хязгаарлагдмал нөөцийг зөв удирдах чиглэлд анхаарах шаардлагатай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.