СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-18

УИХ-ын дарга Г.Занданшатар номын баяраар монгол хэл бичгээ сурталчлав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Номын баяр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр УИХ-ын дарга Г. Занданшатар номын асруудаар зочилж, зохиолч, уншигчидтай уулзаж ярилцлаа.

Тухайлбал, “Queens gambit” хэмээх киноны зохиолыг монгол хэлнээ хөврүүлсэн номын асарт зочилж, шатарын их мастер Ү.Үүрийнтуяатай өрөг нүүсэн.

Мөн “Sonos” хэмээх апплейкшин бүтээсэн залуучуудтай уулзаж ярилцлаа. Энэхүү апплейкшинд 150 гаруй ном, зохиолыг яруу сайхан уншиж бичжээ. Хүүхдийн үлгэр, туульсаас эхлээд орчин цагийн уран зохиолыг сонсож хүртэх боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн Г.Занданшатарын бичсэн "Зөвлөлдөх ардчилал”, “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй” зэрэг номыг цахим болгосон байна. Энэхүү номын баяраар “Хөх бичиг” академи болон Бичиг соёлын асарт монгол хэл бичгээ сурталчилж байна.

Номын баяраар монгол хэл бичиг, соёлоо сурталчлах зорилгоор УИХ-ын дарга Г. Занданшатар “ном” хэмээх үгийг бийрэн бичгээр таталган бичиж сонирхууллаа. Монгол хэлний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирил болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна.” хэмээн заасан.

Энэхүү номын баяр маань үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад мөн чиглэж байгаа юм. УИХ-ын дарга хэлэхдээ, “Монгол бичиг соёл бол бидний дархлаа, тусгаар тогтнол, бахархал, хүндэтгэл юм. Хойч үедээ өв уламжлан үлдээж, түгээн дэлгэрүүлэх их үйлст хувь нэмрээ оруулж явахыг та бүхнээсээ хүсье. Өв, соёл, уламжлал, шинэчлэл үл тасран мөнхөд үргэлжлэх болтугай" хэмээв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.