Японы мэргэжлийн сумо бөхийн Аки башё ид дундаа үргэлжлэн явагдаж байна.
Долоон өдрийн дараах байдлаар маэгашира Хокутофүжи нэг ч уналгүйгээр башёг тэргүүлж байгаа бол түүний араас Тамаваши Б.Мөнх-Оргил, Такаяасү нар зургаан даваа, нэг унаатайгаар нэхэж байна. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргын хувьд өчигдрийн барилдаанд өөрийн нутаг нэгт Комүсүби Ичиножо А.Ичинноровтой 17 дахь удаагаа учраа тааран барилдаж 14 дэх удаагаа давлаа.
Энэ удаагийн Аки башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аваргаар манлайлуулсан 21 сумоч дөрвөн зиндаанд хүч үзэж байгаа ба 1999 оноос хойш гурван секиваке, гурван комүсүби цолтон барилдаж буй башё болж байна.
Аки башёгийн долоо дахь өдөр буюу өчигдөр (2022.09.17) дээд зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүдийн даваа, унааны мэдээллийг хүргэж байна.
Маэгашира 16 Миторюү Б.Төрболд (3-4) - Маэгашира 15 Тэрүцүёоши (3-4)
Маэгашира 14 Чиёошома Г.Мөнхсайхан (5-2) - Маэгашира 13 Ичияамамото (4-3)
Секиваке Хошорюу С.Бямбасүрэн (4-3) - Маэгашира 1 Мидорифүжи (3-4)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (6-1) - Секиваке Вакатакакагэ (4-3)
Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-2) - Озеки Митакеуми (3-4)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (4-3) - Комүсүби А.Ичинноров (2-5)
Жич: Тухайн өдөр давсан бөхийн нэрийг улбар шар өнгөөр тодруулан тэмдэглэсэн болно.