СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-17

Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Түүхэн өдрийг дурсаж, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.

Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуу (өнөөгийн Увс аймгийн Давст сум)-нд 1916 оны есдүгээр сарын 17-нд төржээ. 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж, амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. 

Цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэх үеэр ЗГХЭГ-ын дарга, МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан "Монгол улсын их бүтээн байгуулалтын цаг үед улс орноо удирдан манлайлсан эрхэм хүмүүсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн, хүний эрхийг дээдэлсэн, иргэнийхээ төлөө нийгмийг бүрдүүлэх нь өнөө цагийн бидний үүрэг билээ" хэмээжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ц.нямка ар нх нь
1 жилийн өмнө
192.82.83.155

Өөрийгөө бараг л Цэдэнбал агсны хойд дүр гээд буруу бодцон наасан наа хотгор шанага чинь Хүрэлбаатараа аймаар андуурсаан чи бол биш ээ!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.