СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2022-09-17

Монголын киночид дэлхийн тэргүүлэх кино компанийхантай уулзаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Олон улсын тэргүүлэх зэрэглэлийн кино компаниудын төлөөлөл, монгол уран бүтээлчдийн хамтарсан хэлэлцүүлэг Гадаад харилцааны яаманд явагдаж байна.

Соёлын сайд Ч.Номингийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөлөл, Монголын кино урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчид оролцсон хэлэлцүүлгийг Соёлын яам, Гадаад харилцааны яам, Монголын Кино Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм.

Кино урлагийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлснээр дэлхийн хэмжээний томоохон продакшн, студитэй хамтран ажиллах боломж, үүд хаалга монгол уран бүтээлчдийн өмнө нээгдэж байгаа.
Энэхүү арга хэмжээний үеэр олон улсын туршлагыг судлах, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.