Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Худалдааны ерөнхий төлөөлөгч, Гадаад хэргийн яамны Туслах дэд сайд Сара Уилшоу-тай 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Уулзалтаар Канадын Худалдааны ерөнхий төлөөлөгчийн газрын туршлага, үйл ажиллагааны загварыг Монгол Улсад нутагшуулах боломжийг судлах, худалдааны боловсон хүчнийг чадавхжуулах, цахим худалдааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд төрийн алба болон хувийн хэвшилд зөвлөгөө өгөх, хоёр талын худалдааны зөвлөлдөх механизмыг бий болгох, худалдааны чадамжийг өсгөх, стратегийн бодлого баримтлах зэрэг чухал асуудлаар ярилцсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шүү. Хоёр улсын хооронд нислэг үйлдэх талаар хэлэлцээд нааштай шийдвэл маш сайн. Ковидын үеэр манайх АНУ руу шууд нислэг хийж байсан санагдах юм. Болохгүй гэх зүйлгүй. Дэмжинэ