АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Украины армийн сөрөг довтолгоог дэмжих зорилготой 600 сая ам.долларын зэвсгийн шинэ багцыг баталжээ.
Тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен энэхүү шинэ багцын талаар "Бидний үзүүлж буй тусламж тулалдааны талбарт хамгийн их өөрчлөлтийг авчрах бөгөөд цаг нь ирэхэд хэлэлцээрийн ширээний ард Украины байр суурийг бэхжүүлнэ" хэмээсэн юм. Уг багцын хүрээнд Украины цэргийн хүчний сөрөг довтолгоондоо ашигласан сум, техниктэй ижил төрлийн зэвсгийг нийлүүлэх аж.
АНУ өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр гурван тэрбум гаруй ам.долларын тусламж, харин өнгөрсөн долоо хоногт бараг 2.9 тэрбум ам.долларын тусламж, санхүүгийн дэмжлэгийг зарласан хэдий ч ийнхүү дахин шинэ багцыг түргэн шуурхай баталсан нь Украины зүүн болон өмнөд хэсэг дэх амжилттай сөрөг довтолгоог улам баталгаажуулах зорилготой байгааг нь харуулж байна.
Ноён Байден Ерөнхийлөгчийн онцгой эрхийнхээ дагуу АНУ-ын нөөцөөс илүү гарсан зэвсгийг шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж албаныхан тэмдэглэсэн юм. Украин дахь хурцадмал нөхцөл байдал эхэлснээс хойш Вашингтон Киевийн Засгийн газарт 15.1 тэрбум ам.долларын аюулгүй байдлын тусламж илгээгээд байгаа билээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юу ч үгүй шатаалгана биз