Үндэсний статистикийн хорооноос наймдугаар сарын байдлаар нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулав.
Тус газраас мэдээлснээр дундаж цалин 1.5 сая төгрөг болжээ. Энэ дүнг нийгмийн даатгал төлөгчдийн цалин, түүнтэй адилтгах орлогын мэдээлэлд суурилан гаргадаг. Энэ оны эхний улиралд дундаж цалин 1 сая 450 мянган төгрөг байсан юм.
Улсын төвсийн орлого өмнөх оны мөн үеэс 11.9 хувиар өсч, төсвийн алдагдал 13.6 хувиар буурчээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөг буюу 11.9 хувь , тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.5 их наяд төгрөг буюу 17.7 хувь тус тус өсжээ.
Татварын орлого эхний найман сард 9.3 их наяд болж, өмнөх оноос 23.3 хувиар өсжээ.
Татварын нийт орлого оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд буюу 23.3 хувь өссөн бөгөөд үүнд татварын орлого 2.1 дахин буюу 687 тэрбум төгрөг байна.
Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсжээ.
Инфляц оны эхний найман сард 14.4 хувьтай гарснаас хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 4.9 нэгж хувь буюу 34 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Монгол Улс эхний найман сард 153 улстай бараа эргэлт хийсэн. Гадаад худалдааны тэнцэл 2.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Мөнгөний нийлүүлэлт 26.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буурлаа.
Монгол Улсын нийт зээлийн үлдэгдэл 22.8 их наяд төгрөг болж өмнөх онтой харьцуулахад 2.9 их наяд төгрөгөөр өссөн болохыг Үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэг хэсэг нь ийм мэдээ гаргаж нөгөө хэсэг нь сэтгэл маадгар алхаж үндсэн хэсэг нь тамираа алдаж үгүйрэн хоосорсоор…Худал үнэний дэнс…