Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Эко Яармаг-1” төслийн явцтай газар дээр нь очиж танилцан, төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллага, компаниудын төлөөлөлтэй уулзлаа.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 8 дугаар хэсэгт байрлах гэр хорооллыг барилгажуулах энэхүү төслийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Түм Арвижих” ХХК, “Улаанбаатар автозам, барилга констракшн” ХХК хамтран хэрэгжүүлнэ.
Нийтдээ 1800 айлын орон сууц, 320 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг, 250 автомашины ил зогсоол, 1780 айлын дулаан зогсоол баригдахаар төлөвлөснөөс гадна ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилт нь нийт төслийн талбайн 50 хувийг эзэлж байна.
Хан-Уул дүүргийн Нисэх, Яармаг чиглэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор энэхүү дахин төлөвлөлт хийгдэх Хан -Уул дүүргийн 4 хорооны 8 дугаар хэсэг буюу Яармагийн замаас хойшоо "Хар хорин" худалдааны төв орчмыг чиглэн "Энхтайваны өргөн чөлөө" төв зам руу нэвтрэн холбогдох шинэ зам гүүр барихаар төлөвлөжээ.
Одоогоор гэр хорооллын айлуудын газар чөлөөлөлтийн ажил дуусах шатандаа орж, барилгын газар шорооны ажил эхэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ Мөнхбаатар аль дээр л ярьж байсан. Одоог хүртэл эхлээгүй байсан юм уу? мөнхбаатарын. гараас юм гарсангүй дээ. Одоо хурдан больж үз!
Энэ. ЗГ оюун эрдэнэ ажил хийгээгүй, сайд дарга хүмүүсээ зүгээр халах, солих биш хариуцлага тооцож хохирол алдагдалийн арга хэмжээ авч хуулийн байгууллагад шилжүүлдэг байя! Ер нь үүнээс хойш!
ene UB grupiin zahiral batbaatar geed neg tulitraa heltei ym ali 2019 ond zahialga avsan oron suutsaa ashiglaltand oruulj chadahgui bj end tend hudlaa yrial neg olon tusul yrial yvah ym hunii mungu avchaad barilgaa baridgui luivarchin udahgui tar ni tanigdanada
Хэзээ баригдаж дуусах вэ? Сураг бна уу?