СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Франц улс эрчим хүчээ хэмнэхийн тулд Эйфелийн цамхгийн гэрэлтүүлгийг эрт унтраана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын хангамж тасалдсаны улмаас эрчим хүчний ноцтой хямралд ороод буй Европын Холбооны гишүүн улсуудын эрчим хүчний нийт хэрэглээг 2023 оны гуравдугаар сарын 31-н хүртэл 10 хувиар бууруулах саналыг Европын Комисс дэвшүүлээд байгаа билээ.

Түүнчлэн эрчим хүчний компаниудад 140 тэрбум еврогийн гэнэтийн ашгийн татвар ногдуулах хуулийн төслийг Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен танилцуулсан. Тэрээр ийнхүү эрчим хүчний компаниудын орлогыг хязгаарлах санал дэвшүүлснээс гадна шатах ашигт малтмал үйлдвэрлэдэг компаниуд мөн "асар их ашгийнхаа төлөө хямралын хувь нэмэр оруулах шаардлагатай" гэсэн юм. ЕХ-ны Эрчим хүчний сайд нар энэ сарын 30-ны өдөр хуралдаж, эдгээр саналыг хэлэлцэнэ.

Европын орнууд халаалтын улирал эхлэхээс өмнө эрчим хүчээ хэмнэх төрөл бүрийн төлөвлөгөөг эрчимтэй боловсруулж байгаа билээ. Тухайлбал, Түүнчлэн "Louis Vuitton Moet Hennessy" групп ирэх аравдугаар сараас эхлэн Франц дахь дэлгүүрүүдийнхээ гэрлийг унтраах бөгөөд цаашид үүнийгээ дэлхий даяар хэрэгжүүлэх аж.

Хэд хэдэн улсын эрх баригчид барилга байгууламж доторх өрөөний температурыг 19 хэм ба түүнээс доош хэмжээнд хязгаарлах шийдвэр гаргасан бол Германд худалдааны төвүүдийн урсдаг шатыг унтрааж эхэлсэн байна. Харин Финландад оршин суугчдыг шүршүүрт орох хугацаагаа таван минут болгож багасгахыг уриалжээ. Тэгвэл Австри, Их Британи, Чех улсуудад цахилгааны үнийг хязгаарлахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: TASS, AL JAZEERA

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

cd
2 жилийн өмнө
66.181.160.116

Хохь нь муу хүүрнүүд. Хүний олон хүнээ барихгүй гэдэг шиг Оросыг ганцаардуулах гэж үзээд байгаа юм!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.