СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-16

🔴 LIVE: Гэрээт цэрэгт бүртгэнэ гэх хуурамч мэдээллийг тагнуулын байгууллагаар шалгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, сайн дурын гэрээт цэрэг татлага болох гэж байгаа гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг худал мэдээлэлтэй холбогдуулан Батлан хамгаалах яамнаас албан ёсны тайлбар өглөө. 

Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар:

- 2022 оны есдүгээр сарын 15-ны өдөр сошиал орчинд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яамны логог ашиглан гэрээт цэрэг бүртгэнэ гэх мэдээлэл цацагдсан. Бид ОХУ-ын талтай холбогдож тодорхой мэдээлэл авсан. Энэ нь ор үндэслэлгүй мэдээлэл гэдэг хариу ирсэн.

Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой ноцтой асуудал. Тиймээс үүнийг хууль хяналтын байгууллага, Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар хандчихаад байна. 

Энэ хуурамч мэдээлэл нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Хэн ямар зорилгоор ийм мэдээлэл тараасан гэдгийг олж тогтоох хэрэгтэй.

Энэ мэдээлэл нь Монгол Улсын Засгийн газар, төрөөс хийж буй бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа юм. Монгол улсын язгуур эрх ашигт нөлөөлөхүйц мэдээллийг гаргасанд харамсаж байна. гэж бодож байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ЗОЧИН
2 жилийн өмнө
64.119.17.4

ЦАГДАА , ТАГНУУЛ ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ ОЛЖ ТОГТООН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ !!! ҮНДСЭН ХУУЛЬ , БУСАД ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ДАЙНЫГ СУРТАЛЧИЛСАН УРИАЛСАН ӨДӨӨН ТУРХИРСАН ОНЦ ҮЙЛДЭЛ !!!

Зочин
2 жилийн өмнө
172.58.142.241

Gadnii tagnuul horlon suitgeh bag ali ertnees ajilaj baigaa tagnuul iin baiguulgadaa shalga tend dollars ezediin hulsnii humuus ajilaj baigaa daraagiin ukriane bolgoh dainii talbaraar mongoliig songoson baigaa eh oron tusgaar togtnol gesen zaluusaa sulla

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.