СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-15

Б.Тулга: Эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, эрх тэгш байдлыг бий болгоход Монгол Ардын Нам онцгой анхаарч байгаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Монгол Ардын Намын бүх шатны байгууллагад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх нэгдмэл орчныг бүрдүүлэх, уриалах зорилготой “ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ - УДИРДАХ АЖИЛТНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Тус хэлэлцүүлэг хөтөлбөрийн дагуу “Жендерийн эрх тэгш байдал олон улсад” сэдвийн хүрээнд хэлэлцүүлгээр үргэлжилж байна. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн профессор, доктор Д.Бумдарь, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Б.Тулга, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан цахимаар Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар оролцож байна.

Энэхүү хэлэлцүүлгийн үеэр дэлхийн улс орнууд дахь жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх, үүрэг, ажил эрхлэх нөхцөл байдал, шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоо зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал бодлоо солилцож байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “Жендерийн эрх тэгш байдлын тухай асуудал дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж байна” гэдгийг онцолж байсан юм.

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга Б.Тулга “Тэгш оролцооны асуудлыг хэлэлцээд сууж байгаа нь дэлхийн нийтийн хандлага хөгжлөөс хоцрохгүй байх нэг том алхам юм. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дутуудаа шийдвэр гаргах түвшинд бага оролцоод байгаа юм биш. Харин байгалиас өгөгдсөн өгөгдлөөрөө эмэгтэй хүн үр хүүхдээ асрах, гэр бүлдээ илүү цаг зориулах гэх мэт эрэгтэйчүүдээс илүү ачаа үүрдэг. Тиймээс хэмээн ярьж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.