СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-15

🔴 LIVE: АН-ын дарга С.Эрдэнэ: Х.Баттулга гэх Оросын тавиулыг хэзээ ч Ардчилсан намд ойртуулахгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ардчилсан намын залуучуудын холбооноос АН-ын дарга С.Эрдэнийг буулгахаар намын байр руу нь дайрч, намын дарга С.Эрдэнэд шаардлагаа хүргүүлэв. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ шаардлагыг сонсож, дараах хариу тайлбар хийв

АН-ын дарга С.Эрдэнэ:

-Ардчилсан намд нэг л тамга байдаг. Ц.Туваанд би тамга өгөөгүй. Намын их хурлаар олонхын саналаар хэн сонгогдсон тэр хүнд тамга дамжуулж өгөөрэй гэдэг үүрэг өгсөн. Дараа нь Ц.Туваан өгсөн үүрэг биелүүлэхгүй байгаа учир УБЕГ-т тамгаа авах хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан. УБЕГ сонсох ажиллагаа явуулахдаа хоёр удаа Ц.Тувааныг дуудахад ирээгүй учир энэ хүн тамгыг хаяж гээгдүүлсэн гэж үзсэн. Улмаар хуучин тамгыг хүчингүй болгож, надад шинээр тамга тэмдгийн эрх олгосон. Үүнд хууль зөрчсөн ямар ч зүйл байхгүй.

АЗХ-ны залуус Үндсэн дүрмийн хороонд өргөдөл өгөх ёстой. Ц.Туваан ҮБХ-г хуралдуулах эрхгүй хэр нь хуралдуулж, өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж дүрмийн бусаар томилуулж, намыг самарч эхэлсэн. Х.Баттулгад ямар ч тамга байхгүй.

Намын дүрмийг дур мэдэн өөрчилж, хэсэг бүлэг хүмүүс намын нэр хүндийг гутааж байсан тул би буцаж ажилдаа орсон. МУ-ын ерөнхийлөгч асан, түүний хамааралтай УИХ-д байгаа гишүүд, МАН-тай үгсэн хуйвалдаж байгаа аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй. АН-ыг хуваагдалтай мэт харагдуулах нь Х.Баттулгын зорилго гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ариуна
1 жилийн өмнө
124.158.67.239

С.Эрдэнийн түмэн зөвөө. Туваан уваагүй нөхөр.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.