СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2022-09-15

Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч нар прокурор, шүүгч, шүүхээс татгалзсан ч хүлээн авсангүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

“Өмнөд монголчуудын соёлын холбоо”, “Монгол хүн монгол хүндээ тусалъя” зэрэг төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэргийг хэлэлцэх хурлыг энэ сарын 13-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

Шүүх хурал эхлэхэд шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар прокуророос татгалзах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй аж. Гэтэл шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн, Б.Ариунхишиг, Ц.Оч нараас татгалзсан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч зөвлөлдөөд шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах саналыг хүлээн авах шаардлагагүй гэж дүгнэж, хурлыг үргэлжлүүлэхээр болжээ. Гэтэл Г.Баасан, А.Батдорж нар Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлэхгүй хэмээн дахин өөр хүсэлт гаргаснаар түүнийг нь нийт шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэхээр болж, тодорхойгүй хугацаагаар хурлыг хойшлуулсан юм. Тус шүүхийн нийт шүүгч өчигдөр зөвлөгөөн зохион байгуулж, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж хурлыг нь ирэх долоо хоногийн мягмар гараг буюу есдүгээр сарын 20-нд хэлэлцэхээр товложээ.

Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилласан гэм буруутайд тооцож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нээлттэй хорих ангид 10 жил ял эдлүүлэх тогтоол өнгөрсөн зургадугаар сарын 28-нд гаргаад буй билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.183.252

SHAGNALIIN SHUUGCH ARIUNHISHIGIIG SHALGAH ESTOI SH DEE.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.28

Энэ засаг Монголоо гэсэн эх орончдыг хэний захиалгаар хэлмэгдүүлж байна??

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.