Ардчилсан залуучуудын холбоог С.Эрдэнэ 200 сая төгрөгөөр худалдах гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө.
Ардчилсан залуучуудын холбооны гишүүд:
- С.Эрдэнэ АН-ын залуучуудын холбооны тамгыг гээсэн гэж улсын бүртгэлд мэдэгдэж шинээр тамга хэвлэж аваад 200 сая төгрөгөөр зарах гэж байна. Энэхүү тамгыг огт гээгээгүй манай холбоо дөрвөн жилийн турш хэвийн ашиглаж байна. Албан ёсны Ардчилсан залуучуудын холбоо шаардлага хүргүүлнэ. Ардчиллын үзэл санааг буруутгаж, бусармаг хэргийг таслан зогсоохыг шаардана. Монголын ардчилсан болон Ардын намын үйл ажиллагаа хэзээ ч зохион байгуулалтгүй зүйл байхгүй. Ардчилсн нам маань сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадахгүй байна.
С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж 3 нэр дэвшигчээс 4-т орж, УИХ-ын нөхөн сонгуульд улайран нэр дэвшиж АН-ыг үнэмлэхүй ялагдуулсан үйлдэл нь Ардын намтай ял наймаалцдаг гэсэн ойлголтыг үүсгэж байна. Мөн С.Эрдэнэ гэх хүнд эрүүгийн хэдэн гэмт хэрэг байдаг, хэд нь шийдэгдсэн, гэх мэт асуудлыг АТГ болон Улсын прокурорт хүргүүлж шалгуулна. Бид С.Эрдэнээс ардчиллаа авармаар байна. Олон улсын ардчиллын эрхийн өдрөө эрхээ эдлэхийг хүсч байна.
Яг одоо бид хуучин АН-ын байр руу очиж шаардлага тавьж, ардчиллын тугаа буулгана гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.