Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 2 дугаар хэсэгт бохирын шугамын худагт ажиллаж байсан хоёр хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг есдүгээр сарын 14-ний өдрийн 19:38 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 19:43 цагт очиход бохирын шугамын нүх ухаж байсан ажилтан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М /34 настай, эрэгтэй/, мөн тус сумын харьяат У /29 настай, эрэгтэй/ нар 2 метрийн гүнтэй нүхэнд дарагдсан байсныг 19:47 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн гэмтлийн их эмчид хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.