Мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага одоогийн хууль тогтоомжийн хүрээнд 26 салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөн энэ байгууллагаас гадна 12 байгууллага мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог.
Одоогийн энэ тогтолцоо өнөөгийн цаг үед оновчтой биш байгаа тул салбарын яам, агентлаг, Засаг дарга, мэргэжлийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх нь зүйтэй үзэж байгаа. Ингэснээр хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангуулахад илүү үр дүнтэй болгох, хариуцлага хуваагдахгүй байх, улсын байцаагчид салбартаа мэргэших, ур чадвараа дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой.
Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа 26 салбарын хяналт буюу нарийвчлан задалбал 216 чиглэлийн хяналтыг яам, агентлаг, орон нутаг, мэргэжлийн холбоодод шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг одоогийн дарамт, чирэгдэл арилах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох 120 орчим хууль тогтоомжид өөрчлөлт орно гэж ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Соц/змийн үед орон нутагт /Аймаг ,сумдад/ Ардын хянан шалгах гэж албатууд ажилладаг байж билээ !
Салбарууд системийнхээ хэмжээнд хяналт тавьдаг тогтолцоо байлаа. Энэ бол шинэ үшйл биш. Хяналт сулардаг Яагаад? Өөрийнхөө эрх ашгийг хамгаалаг.
Төрөл мэргэжил бүрийн чиглэл бүрээр хуваарь хяналттай тогтмол Шалгалт яваад эхлэвэл: Түмэн олонд хүртээмжтэй! Төрөл мэргэжлийн хүмүүс ажилаа явуулахад дөхөм болно!.... Ажилаа хийж яваа мэргэжлийн хүмүүс чинь : Авилга хахуул энэ тэрээс чинь:харин хол байх шүү!