СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Турк улстай эдийн засгийн харилцаагаа баяжуулах талаар санал солилцжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зургаадугаар зөвлөлдөх уулзалт Анкара хотноо 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр болжээ.

Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, Туркийн талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн орнуудын газрын Ерөнхий захирал Эсра Жанкорур нар тэргүүлсэн байна. Уулзалтаар талууд хоёр талын харилцааны өнөөгийн түвшинд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжуудын талаар дэлгэрэнгүй санал солилцсон аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.