Хятадын зүүн хэсгийг "Муйфа" хүчтэй хар салхи дайрах төлөвтэй байгаа тул Жөжян мужийн эрх баригчид хөлөг онгоцнуудыг боомт руу буцахыг тушааж, сургуулиудыг хаан, ойр орчмын арлуудаас 13 мянга орчим жуулчныг нүүлгэн шилжүүлжээ.
Нинбо, Жоушань боомт хотууд руу чиглэн ирж яваа тус хар салхи нь улам ширүүсэж байгаа ба зүүн болон өмнөд эргийн бүс нутагт их хэмжээний аадар бороо авчрахыг албаныхан анхааруулсан байна. Үүнд тус улсын худалдаа, эдийн засгийн гол цэг Шанхай хот ч мөн өртөх бөгөөд хотын ойролцоо таван метр хүртэлх өндөртэй давлагаа үүснэ гэж "Синьхуа" агентлаг мэдээлсэн юм. Шанхайн далайн боомт нь Хятадын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй чингэлгийн боомт билээ.
Улмаар тус боомтын зарим үйл ажиллагааг өнгөрөгч мягмар гарагийн оройноос хязгаарласан бөгөөд өнөөдөр үйл ажиллагааг нь тэр чигээр нь зогсоосныг Шанхайн олон улсын далайн тээврийн хүрээлэн мэдэгджээ. Мөн Жоушань, Нинбо, Тайжоу боомтуудад 7,400 орчим арилжааны хөлөг онгоц саатаад байна. Эдгээр гурван хот болон Шанхайд нийт 42.26 сая хүн оршин суудаг юм.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.