СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украины цэргүүд Харьков мужийг бүхэлд нь хяналтдаа авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины арми өнгөрөгч мягмар гарагт Харьков мужийг бүрэн хяналтдаа оруулж, Оросын цэргүүдийн сүүлийн зургаан сарын турш эзлээд байсан газар нутгийг эргүүлэн авч, хот, тосгодод тугаа мандуулжээ.

Тус улсын хилийн албаны мэдээлснээр, цэргүүд олон улсын хилээс хэдхэн километрийн зайд орших Вовчанськ хотыг чөлөөлсөн бөгөөд Оросын цэргийн хүчин ням гарагт ухарсан аж. Украины цэргийн хүчин сүүлийн хэдхэн хоногийн дотор 6,000 гаруй км.квадрат газар нутгийг буцаан авч, оросуудыг шахан гаргаад байгаа юм.

Оросын батальонууд одоо Изюм хотоос 16 км-ийн зайд орших Оскил голын зүүн талд байрлал эзлээд байгаа ба улмаар Донбасс дахь цэргийн ажиллагаандаа ашиглаж байсан чухал зангилаа хотоо алджээ. Сүүлийн таван сарын турш ОХУ-ын мэдэлд байсан Изюм хот бараг бүхэлдээ сүйрч, мянга гаруй оршин суугч нь амь үрэгдсэнийг Киевийн эрх баригчид хэлжээ.

Харьков мужийг буцаан авах сөрөг довтолгооны өмнөх хэдэн долоо хоногийн хугацаанд АНУ-ын албаныхан Украинд стратеги хэрэгжүүлэхэд тусалсан гэж эх сурвалжууд тэмдэглэсэн юм. Сүүлийн үед  байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бат инженер
2 жилийн өмнө
119.40.103.3

Мундаг байна аа.

Механик- инженер
2 жилийн өмнө
202.126.90.137

НАТО, барууныхны л гавъяа. Цаашид их сунжралдах байхоо.

Зочин
2 жилийн өмнө
66.181.182.146

Цааш юу болохыг харж л байя

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.