СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-14

🔴 Д.Амарбаясгалан: НДЕГ-ын дарга өрөөндөө мөрийтэй тоглоом тоглосныг зургаар баримтжуулсан байсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.09.14/ болов.  Хуралдаанаас гарсан шийдвэрийг салбар эрхэлсэн сайд нар танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-ЗГХЭГ-ын дэргэдэх Олон нийтэй харилцах 1111 төвөөр дамжиж, иргэдээс санал гомдол ирсээр байна. Цаг тухайд нь шийдвэрлэх ёстой албан тушаалтан нь шийдвэрлэж ажиллах ёстой. Гомдол өгсөн иргэнд хариуг нь өгсөн, өгөөгүй гэсэн байдлаар ажиллах бус, хуулийн хүрээнд эерэгээр шийддэг байх чиглэлийг барьж ажиллаж байна.

Хэд хэдэн гомдол анхаарал татаж байна. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг сонгон шалгаруулахдаа ажил хариуцаж байсан зарим албан тушаалтан хариуцлага  алдсан уу, нөгөөс талаас тавьсан шаардлагыг бүрэн хангасан материал орж ирсэн үү гэх асуудлаас үүдэлтэйгээр хоёр оюутанд асуудал үүссэн. Өмнө нь Ерөнхий сайдын тэтгэлэг авсан хүүхэд Ерөнхийлөгчийн тэтгэлэг дахин авсан байна гэх гомдлыг АТГ болон хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулж байна. Мөн бусад тэтгэлэг авсан хүүхдүүдийн төлбөр цаг хугацаандаа орж ирэхгүй байна гэх гомдол ч ирсэн. Засгийн газрын хуралдаанаар ярилцсан. Ерөнхий сайд уг асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх үүрэг өгсөн.

Мөн өнөөдөр өглөөний /2022.09.14/ байдлаар НДЕГ-ын даргатай холбоотой гомдол, баримтжуулсан зураг 1111 төвөөр дамжиж ирсэн. Ерөнхий сайд шуурхай арга хэмжээ авах үүрэг өгсөн. Засгийн газраас баталсан ёс зүйн дүрмийг зөрчсөн учраас ёс зүйн хариуцлага тооцох үүргийг салбарын сайдад /НХХ-ийн сайд Д.Сарангэрэл/ өгсөн. Ажлаас нь чөлөөлөх үүрэг өгсөн. 

ХЗДХ-ийн сайдад уг албан тушаалтан албан тасалгаандаа мөрийтэй тоглоом зохион байгуулсан эсэх, хамт байсан хүмүүс нь төрийн албан хаагчид байсан эсэхийг богино хугацаанд хяналт шалгалт явуулж, тийм байдал тогтоогдсон нөхцөлд бусад төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх үүрэг өглөө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.