Шинээр байгуулагдсан яам, Үндэсний хорооны ажлын албаны бүрэлдэхүүнийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Яамгүй гурван сайд ажилдаа орсныг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ажлын албаны бүрэлдэхүүнийг албан ёсоор тодорхой болголоо.
Орон тоогоор сайдын ажлын албанд 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд, сайд, асуудал хариуцсан төсвийн мэргэжилтэн, нарийн бичигтэй багтана.
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны Нарийн бичгийн даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ажиллана.
Тус хорооны бүрэлдэхүүнд салбарын сайд зарим салбарын дэд сайд нар орж ирж ажиллана. Орон тоо нь 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар болж байна.
Үүнд сайд, дэд сайд, салбар чиглэл хариуцаж байгаа мэргэжилтнүүд багтана. Орон тоогоор 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын албыг удирдаж ажиллана.
Эдгээр сайд нар салбар дундын уялдаа холбоог хангах үндсэн үүрэгтэйгээр бодлогыг хэрэгжүүлэхээр ажилдаа орсон хэмээв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.