СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-14

Буянт-Ухааг Монголын “Цахиурын хөндий” болгох эхлэл тавигдлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ЦХХХ-ны сайд Н.Учрал инноваци технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг Буянт-Ухаа нисэх буудал руу нүүлгэх төлөвлөгөөг танилцууллаа. 

Улмаар дээрх ажлыг зохион байгуулах, инновацийн төв болгон өргөжүүлэх асуудлыг судлан шийдвэрлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд үүрэг болгожээ.

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал:

- Буянт-Ухаа бол Монгол Улсын техникийн соёлын түүчээ болсон том бүтээн байгуулалт. 1925 оноос хойш иргэний нисэхийн салбарынхан инженерүүдийнхээ хүчээр жижиг оврын агаарын тээврийн хэрэгсэл зохион бүтээснээс эхлээд олон жилийн түүхтэй. Тэгэхээр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын барилгыг үр дүнтэй ашиглах, төрийн захиргааны байгууллагуудыг нийслэлийн төв хэсгээс нүүлгэн шилжүүлэх тогтоолтой холбоотойгоор ЦХХХЯ тус нисэх буудалд шилжих юм.

Улмаар мэдээлэл, технологийн үндэсний паркыг түшиглэн Инноваци, хөгжлийн төв болгон өрөгжүүлэх зорилгоор өнөөдөр танилцуулга хийсэн.

Энэ төвийг байгуулснаар орчин үеийн өрсөлдөх чадвартай мэдээллийн технологийн салбарыг бий болгох, шинэ технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч гарааны компаниудад зориулсан инкубаторын цогц үйл ажиллагааг нэвтрүүлэх, судалгаа, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, мэдээллийн тенологийг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэж үзэж байна. 

Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсноор “Буянт-Ухаа” нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглах Засгийн газрын тогтоол гарч байсан. Энэ дагуу тус нисэх буудал шаардлагатай тохиолдолд олон улсын болон орон нутгийн нислэгүүдийг хүлээн авах байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа. Мөн “Буянт-Ухаа” ОУНБ-д Нисэхийн сургалтын төв үүд хаалгаа нээж, нисэхийн салбарын мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид Цахим хөгжил, инновацийн төвийг нээхээр боллоо.

Ингэснээр Мөн төвлөрлийг сааруулах төрийн бодлогыг хэрэгжүүлж, хэд хэдэн төрийн байгууллага, хувийн хэвшлийн компаниудыг хотын төвөөс нүүлгэх, мэдээллийн технологийн чиглэлийн компаниудад өсч хөгжих, тэдгээрт ажиллаж буй Монгол инженерүүд ая тухтай орчинд  ажиллах зэрэг боломжууд бий болох нөхцөл бүрдэнэ гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.