Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2022.09.14/ гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдрийн хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журамд өөрчлөлт оруулах асуудлыг Ерөнхий сайдын даалгавраар оруулж, хэлэлцүүлж батлууллаа.
Энэ нь төрийн ажлын хурдыг нэмэгдүүлж, илүү үр бүтээлтэй, эрдэмтэн, судлаач хөндлөнгийн мэргэжилтнүүдийн санаа бодлыг Засгийн газраар хэлэлцэж байгаа асуудалд тусгах зорилготой. Хурдыг нэг дахин нэмэгдүүлэхээр журамд өөрчлөлт орсон.
Хоёрт, өмнөх Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Ерөнхий сайд чиглэл өгсөн байгаа. Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийг ЗГХЭГ-аас оруулж батлуулсан байгаа.
Нэг ёсондоо, төр хувийн хэвшилтэй өрсөлдөж, тодорхой түвшний бизнесийг эрхлэх боломжгүй.
Гэхдээ стратегийн ач холбогдол бүхий улсын томоохон үйлдвэрүүдийн үйл ажиллагааг төр хариуцаж явуулах нь тодорхой. Мөн хувийн хэвшил аваад явсан ч ашиггүй бизнес байдаг. Тэрийг төр олон нийтийн өмнө хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд төр аваад явах хэрэг гардаг.
Тухайлбал, төрийн зүгээс эрхлэх шаардлагагүй дараах бизнесүүд байна. Үүнд:
Өөрөөр хэлбэл, 2023 оны төсөв батлагдахад төсвийн ерөнхийлөн захирагч нар аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагууд хувийн хэвшлүүдийн хийх боломжтой ажлын төслийг оруулж ирэхгүй байх хэрэгтэй.
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар таван заалт бүхий тогтоолын төслийг хэлэлцэж, боловсрууллаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.