Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийг МУИС-тай нэгтгэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн сард гарсан. Тэгвэл тус сургуулийн оюутнууд хэвлэлийн хурал хийн, 700 оюутны эрх ашиг нь зөрчигдөж байна гэж мэдэгдлээ.
ХҮИС-ийн оюутны төлөөлөл:
-Манай сургууль бизнесийн гарааг эхлүүлж өгдөг, эко сургууль. ХҮИС-ийг сонгож элссэн байхад МУИС-д нэгтгэх шийдвэр гарсан нь миний сонгох эрхэд нөлөөлж, шийдвэрийг маань үл хүндэтгэсэн гэж үзэж байна. Мөн нэгтгэх шийдвэрийн дараагаар цахим орчинд ялгаварлан гадуурхалт их гарч байна. Ямар судалгаанд үндэслэж энэ шийдвэрийг гаргасныг тодорхой мэдмээр байна.
-Танай сургууль татан буугдсан зэргээр ялгаварлан гадуурхаж байна. Үнэхээр муу сургууль байсан бол гурван удаа магадлан итгэмжлэгдэхгүй байсан. Орон тоо, сургалтын бааз нь хангалттай биш байсан бол үйл ажиллагаа нь эрт хаагдах байсан. Тодорхой албан хаагчаас нь мэдээлэл авахын тулд энэ мэдээллийг хийж байна.
-МУИС 3, 4 дүгээр курсийн оюутныг дотуур байрандаа авдаггүй. Харин ХҮИС 1-4 дүгээр курсийн оюутнуудаа дотуур байранд байлгадаг. Гэтэл өчигдрөөс дотуур байрныхан хөдөлгөөнд орж эхэлсэн. Учир нь МУИС-аас шалгалт ирж, 3-4 дүгээр курсийн оюутнуудын гэрээг цуцалж, гаргана гэсэн. Адилхан суралцах гэж орон нутгаас ирсэн оюутнуудын эрх ашгийг хөндөж, манай сургуулийг булаан авах үйлдэл хийж байна.
- Их, дээд сургуулийг нэгтгэснээр боловсролын чанар сайжирна гэх нь өрөөсгөл гэж бодож байна. 99 жилийн түүхтэй, 45 салбарт маш олон мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн сургуулийг ингээд татан буулгаж байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Өнөөдрийн байдлаар 700 оюутны эрх ашиг зөрчигдөж байна гэлээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
bayrlaj yavaachee suragui surguuliig chin muis d negtgej bhd
Эд нар одоо аль намын бууны нөхөд вэ? Өөрсдийх нь эрх ашгийн төлөө гаргасан шийдвэрийг эсэргүүцээд зогсож эргүү духнууд вэ