СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-14

🔴 Б.Жавхлан: Цементийн гаалийн албан татварыг он дуустал тэглэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.09.14/ болов.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Засгийн газраас импортын зарим бараа бүтээгдэхүүний гаалийн албан татварыг чөлөөлөх тогтоол орууллаа. Цементийн татвар 20 хувь байсныг он дуустал тэглэх шийдвэр гаргалаа. БХБЯ болон ЗТХЯ-аас ирүүлсэн саналыг судалж үзээд өнөөдрийн ЗГХ-аар шуурхай оруулж шийдвэрлүүлсэн.

Барилгын хамгийн өндөр ачаалалттай үе оны 2, 3-р улирал байдаг. Хөтөлийн цементийн үйлдвэр техникийн асуудлаас болж үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Үүнээс болж Дарханы замын ажил бүрэн зогсох эрсдэлтэй тулсан. Мөн бусад салбарт ч нөлөөлж байна. Цементийн үнэ өссөнөөс болж дагаад орон сууцны үнэ өсөх гэх мэт хүндрэл гарах нь. Засгийн газар гаалийн албан татвар тэглэснээр импортын цементээр зах зээлийг хангах түр зуурын арга хэмжээ авлаа.

Цаашдаа асуудалд нухацтай хандах хэрэгтэй болсон нь харагдлаа. ХАА-н бүтээгдэхүүн дээр ч онцгой анхаарах хэрэгтэй байна. Гурван зүйлийн тэнцвэрийг судалж үзсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан.

Дарханы замын тухайд энэ жилдээ багтааж хатуу хучиллтай замын хөдөлгөөнийг нээх зорилттой байсан. Хэрвээ цементийн нийлүүлэлт тасрахгүй бол зорилтоо хангаж, 10-р сарын сүүл гэхэд хөдөлгөөн нээчихнэ. Хойтон жил 4 эгнээ бүхий хоёр урсгалтай замаа бүрэн нээхээр ажиллана. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.