СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-14

🔴LIVE: УБТЗ: Тээврээс шалтгаалан цемент тасраагүй, үнэ өсөөгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УБТЗ-ын Удирдах газарт тус байгууллагаас ачаа тээврийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

УБТЗ-ын Тээвэр хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан:

- УБТЗ нийт 84 өртөө, зөрлөгтэй. Үүний 39 өртөөнд ачааг ачиж, буулгадаг. Найман өртөө чингэлгийн тээвэрт нээлттэй байдаг.

БНХАУ-ын Тяньжин боомтод манай олон тооны чингэлэг энэ оны 1-2 дугаар сард гацсан. Бид 10 мянган чингэлгийг татан авсан. Бид Засгийн газар, ЗХТХ, ГХЯ-ны дэмжлэгээр татан авах хэрээр шинэ чингэлгүүд ирсээр байна. Хятадын төмөр зам, ГХЯ энэ ажилд ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Одоо тус боомтод 1400 орчим чингэлэг байгаа нь хэвийн тоо юм.   

2018-2022 онд чингэлэг тээвэр ихээхэн өссөн.

Хэвийн үед бид энэ оны эхний найман сард хоногт хоёр галт тэрэг буюу 100 чингэлэг оруулж ирж байна. Зургаадугаар сард хамгийн оргил ачаалалтай байсан.

Хятадын төмөр замтай сар бүр ямар ачаа хүлээж авах болон хүлээлгэж өгөх ачааны төлөвлөгөөг тохирдог. Импортоор хүлээн авсан ачааны төлөвлөгөө 111 хувийн биелэлттэй байна.

Дамжин өнгөрөх чингэлгийн тээвэрлэлт буурсан. Учир нь өөрийн импортын ачаагаа түлхүү хүлээж авах бодлого баримталж, ОХУ-ын транзит тээврийг бууруулсан. УБТЗ-ын өртөөдийн хүчин чадал, ашиглалт 30-140 хувиар хэтэрсэн. Замын-Үүд өртөө хамгийн их ачаалалтай байна.

УБТЗ-ын гол зорилго нь тээврийг цаг тухайд нь хийх хариуцлагатай, найдвартай тээврийг 24 цагийн турш зохион байгуулах юм. Бид энэ үүргээ биелүүлж байна.  

Нийслэлд 14 терминал бий. Үүний  12-т нь гаалийн хяналтын бүс. Наадмын үеэр ачаа олгоогүй. Гааль, УБТЗ уртасгасан цагаар ажилласан. Гэвч хүмүүс ачаагаа ирж авахгүй, санхүүгийн гачигдлын улмаас гаалийн бүрдүүлэлтээ хийдэггүй, ачаа удаадаг, залгахаар утсаа авдаггүй. Зарим нь зээл хүлээж байна гэдэг. Эдгээр ачаагаа хурдан аваач гэж уриалж байна. Чингэлэгийн бөөгнөрөл үүсчихсэн байгаа.  

Эрээнд цар тахлын хөл хорионы улмаас манай талаас цөөн галт тэрэг хүлээж авдаг болсноор хоосон чингэлгийн бөөгнөрөл үүссэн. Иймд Авто худалдааны талбайд хоосон чингэлэг байршуулан, зай талбай гаргах ажил хийж байна.

Цементийн тээврийг гурван өртөөнөөс ачиж, хотын хоёр өртөөнд буулгадаг. Бид захиалсан тоогоор 24 цагийн турш галт тэргээр ханган, шуурхай хүргэдэг. Цементийн зарим үйлдвэр уутгүй болсон, тоног төхөөрөмж эвдэрсэн удаатай. Мөн салбар замуудын галт тэрэг хүлээн авах хүчин чадал өөр өөр байдаг юм. Жишээ нь 40 вагоноор цемент авчирлаа гэхэд 4 вагоны салбар зам дээр зогсвол арван удаа сэлгэлт хийнэ гэсэн үг.     

Өнгөрсөн долоо хоногт ЗТХЯ-нд цементийн тээврийн асуудлаар хурал болж, бид бодит байдлаа, вагон эргэлт удааширсан талаар танилцуулсан.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.