Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу РЦНК-ийн урд талд ногоон байгууламж сүйтгэж буйг эсэргүүцэж оршин суугчид мэдээлэл хийлээ.
Оршин суугчдын төлөөлөл:
- Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд 2,7 га газарт ногоон байгууламж байсан. Энэхүү ногоон байгууламжийн газар дээр барилга барихаар наймдугаар сарын 10-наас хойш өдөр бүр шөнийн цагаар сүйтгэж эхэлсэн. Оршин суугчдын зүгээс ногоон байгууламжаа авч үлдэхийн тулд холбогдох газруудад гомдол гаргасан. Экологийн цагдаа болон 102 дугаарт зөрчлийг арилгуулах дуудлага өгдөг ч ямар ч арга хэмжээ авдаггүй байсан. Улмаар өчигдөр Нийслэлийн байгаль орчны газар, МХЕГ-аас ажлын хэсэг гарч ажилласан.
Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас тухайн ногоон байгууламжийг сүйтгэсэн талаар дүгнэлт гаргаад ЗГХЭГ-т хүргүүлсэн. Гэтэл ногоон байгууламж байх газар барилга барихаар зэхэж буй компанид барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгоогүй. Улмаар зөвшөөрөлгүй газар дээр газар шорооны ажил эхлүүлж, ногоон байгууламж сүйтгэсэн зөрчил илэрсэн хэмээн хот байгуулалтын ерөнхий газраас дүгнэлт гаргаад Засгийн газрын хурал дээр тус асуудал яригдаж байгаа юм байна.
Оршин суугчид бидний хувьд алга дарам газар дээрх ногоон байгууламжаа хадгалж үлдэхийн тулд газрын наймаачидтай тэмцэж байгаагийн нэг илрэл гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
uneen hotod nogoon baiguulamj heregt bn