Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.09.13/ УИХ, ЗГ-ын зарим гишүүд, Нийслэлийн Засаг дарга нарын хамт Улаанбаатар хотын дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзаж Засгийн газраас ойрын болон дунд, урт хугацаанд төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, ирэх оны төсөвт санал авсан.
Энэ үеэр тэрбээр, 2022 оны улсын төсөвт түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг суулгасан бол 2023 оны төсөвт 587 тэрбум төгрөг суулгана. Өмнөх хөрөнгө оруулалтаас бараг 10 дахин өссөн мөнгөн дүн. Үндсэндээ энэ хоёр дүн нэг их наяд төгрөг шүү. Засгийн газраас түгжрэл бууруулахын тулд нийслэлд боломж олгож байгаа гэсэн үг.
Үүний хариуд үр дүн, хариуцлага нэхнэ. Нийслэл, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж, зүтгэлээрээ хариулна.
Захын дүүргүүдийг /Багануур, Налайх, Багахангай/ Засгийн газар дэмжиж ажиллана. Нийслэлийн хэт төвлөрөлийг багасгах бодлогын томоохон арга хэмжээ авч ажиллана. Дэд бүтцийг хөгжүүлнэ. Төвийн зургаан дүүрэгт аль болох байшин барихгүй байх бодлого баримтална. Хотын удирдлагууд анхаар. Дагуул хотуудаа дэмжих хүрээнд захын дүүргүүдтэй энэ бодлого уялдах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.