СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-14

Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын анхдугаар зөвлөгөөн эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хил хамгаалах байгууллагын хэмжээнд “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын зөвлөгөөн”-ийг анх удаа зохион байгуулж байна.

Хугацаат цэргийн алба хаагчид эрдэм мэдлэг, авьяас чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорихын зэрэгцээ өөрсдийн үзэл бодол, цаашид хэрэгжүүлж болох санал хүсэлтээ хэлэлцэх юм.

Хугацаат цэргийн алба хаагчид 09 дүгээр сарын 13-ны өдөр “Хугацаат цэргийн албанд тулгамдаж буй асуудал, өнөө ба ирээдүй” сэдвээр эссэ бичиж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бол өнөөдөр мэдлэг чадвар, урлагийн авьяасаараа өрсөлдөнө. Харин 09 дүгээр сарын 15-ны өдөр хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарт цэргийн хэргийн мэдлэг, ур чадвараа сорьж, хүн нэг бүрийн дүн гарснаар Хил хамгаалах байгууллагын “Шилдэг хугацаат цэргийн алба хаагч-2022”-ын эзэд тодрох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.