СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-09-13

🔴 Ж.Сүхбаатар: Хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

“Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа -2050” уулзалт өнөөдөр /2022.09.13/ боллоо. Энэ үеэр Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар байр сууриа танилцууллаа.

Тэрбээр "Ерөнхий сайдад түгжрэлийн асуудлыг танилцуулахаар бэлдсэн. Түгжрэл маш том цогц асуудал. Хууль зүй, нийгэм, эдийн засаг, хувь хүний амьдралын асуудал юм. Түгжрэлд ойрын болон дунд, урт хугацаандаа, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт харьцаа гэж үзвэл улс орны макро эдийн засгийн бодлогод бүх салбар татагдан орно. 

Улаанбаатар хотын түгжрэл хот хөдөөгийн тэнцвэрт харьцаанаас хамаарч дөрвөн чиглэлд задарна.

  1. Хот төлөвлөлт
  2. Авто замын сүлжээ
  3. Зорчилт хөдөлгөөн
  4. Нийтийн тээвэр гэсэн дөрвөн чиглэлд байна. Дотроо олон хэсэгт задарна.

Ажлууд дараагийн гурван жилд үргэлжилнэ. Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийг энэ оноос бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байгаа ч бүрэн зарцуулаагүй, дараа жилүүдэд үргэлжилнэ гэсэн үг. Энэ мөнгө  сургууль, цэцэрлэг рүү орсон. Тухайлбал Б.Жавхлан, Д.Сумъяабазар дарга, Л.Энх-Амгалан сайд нар ажиллаж байгаад хүүхдүүдийг хамран сургах тойргийн дагуу сургууль, цэцэрлэгт оруулдаг болгосон. Үүний үр дүнд хүүхдээ сургууль, цэцэрлэг рүү машинаар хүргэдэг тоо 20-30 хувиар буурсан байна.

Хүн 14 хоногт өөрийнхөө орон зайн 40-өөс илүү хувийг төрд мэдүүлэх ёсгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 14 хоногийн гурав, дөрөв хоногт зохицуулалт хийх эрхтэй байх ёстой болохоос биш дийлэнхэд нь төр оролцож болохгүй гэсэн хүний эрхийн зарчмыг баримталж байгаа.

Маргааш /2022.09.14/ газрын хуралдаанаар түгжрэлийг бууруулах Үндэсний хороогоо шинэчлэн байгуулна, түгжрэлийг бууруулах бодлогоо танилцуулаад гарч ирээд нийтэд мэдээлнэ.

Хамгийн гол нь түгжрэлийг бууруулахад эдийн засгийн хөшүүрэг чухал. Хотын төвд машин зогссон ч, хөдөлсөн ч төлбөр төлөх ёстой. Орчин үеийн хотууд асуудлыг ингэж шийдэж байгаа. Үүнийг дэмжээрэй гэж хэлмээр байна" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (23)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баяр
2 жилийн өмнө
103.140.11.95

Новш гэж тэр том хотууд чнь цалн хөлс аятахан амьдрх таатай орчин

оиёс
2 жилийн өмнө
139.5.216.196

Хуц

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.91

Угаасаа л төлөөд л бгаа биздээ. Надаас гэхэд л 96000 ыг авсан ш д. Утааны замын бас юуны ч гэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.161.242.110

Гадны улс орнуудтай харьцуулдагаа болимоор юм Тэр улс чинь иргэдийнхээ аж амьдралыг бүрэн шийдсэн байгаа цалин тэтгэвэр.нь өндөр ард иргэдийнхээ төлөө сэтгэлтэй хүмүүс төрд нь ажиллаж байгаа ....

Зочин
2 жилийн өмнө
192.82.84.215

Сайд болж их судалгаа хийж дээ дэлхийн бусад хот машиныг явбал торгоол.зогсвол тохоод л түгжирлээс салсан гэнээ .Сумъяабазар нь яах учираа олохоо болиод нэмэгдэл хүч сайд нэр өгөөд авсан за тэгээд торгоод мөнгө хураагаад байж дээ түгжрэл буурна аа зогсвол торгоно явбал торгоно.

Зочин
2 жилийн өмнө
173.76.108.99

Tolbor huraamjaar ard irgedee shuljaagaa zohitsuulalt geh uu! Mai shu

Bold
2 жилийн өмнө
173.76.108.99

Ard irgedeesee shulj zohitsuulalt gej bdagui um shu! Estoi mai shu

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.233

Төлбөр хотын төвд амьдарч байгаа надад яаж тусах юм бол????? Бүр гайхчихлаа гэрийнхээ гадаа унаагаа унахгүй зогсоож байхад төлбөр авах юм байхдаа

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.233

Хөдөөнөөс ирж халтуур хийж амьдарч байгаа мянга мянган халтуурчид, мянгат малчины их сургуульд сурдаг машинтай оюутан , Төрд шургаж төрийн унаа унаж таахалзсан дунд доод шатны албан хаагчид ,ганган гоё машин унан сэлгүүцэх чадваргүй хүүхнүүд залуусаа эхлээд цэгцэл хориглож зогсоо за юу !!!!!?????

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.14

Бүх их дээд сургуулиа зах барилгын материалын дэлгүүрээ тэр олон хайрга зуурмагын үйлдвэрээ зарим нэг эмнэлэг сувилалаа хотоос гарга давхар зам гүүр тавь тэгээд л боллоо тэр их олон тэрбумаар яг юу хийх гэж байна энэ ажилуудаа хийхэд зарцуул энд ердөө сайд майдын хэрэггүй хот хөдөө буруу зөв хүрд тэгш сондгой ямар ч падь байхгүй Сумьяабаазар минь

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.14

Та нарын тэр дуурайх гээд байгаа улсууд чинь амьдралын түвшин нь тасарцан та нарын удирдсан энэ улс чинь элгээрээ мөлхцөн гүээ мөн их ялгаа байна шүү СДА

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.14

Гаднаас л юм үзэж харж хуулбарлахгүй бол өөрсдийнх нь толгой хүрэхгүй монгол ахуйгаас тээр хол юм чирж ирээд л чичирчих юм аа энэ хэдэн хоосон толгой дүүрэн түрийвчнүүд

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.56

Bas 1 bogino uhaant

Зочин
2 жилийн өмнө
66.181.190.198

Тэр их мөнгөөрөө зүгээр л Метрогоо барь

AltmaAltm
2 жилийн өмнө
66.181.161.64

Saihan yarn bn.

Dabaadarj
2 жилийн өмнө
202.126.89.202

Buh deed surguulia hotoosoo gagah ajil hii ldee teched l ene tugjree chin bhgui bolno shuudee iim oilgomjtoi yum bhad darga nar maani bas l arai l bna shuu.... hogjiltei orsoniig duuriahaasaa iluu ehleed yaj hogjisniig ni sain sudladaa bid chin yahuu ard rumen shuu darga naraa

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.111

Төврүүгээ чихэж алалцаж бхаар задал. Үзвэр үйлчилгээнүүд сургууль цэцэрлэг төр хувийн алба бүгд төвдөө төвлөрцөн

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.111

ТӨВДӨӨ ХАМАГ ЮМАА ТӨВЛӨРҮҮЛЭЭД БАЙ. ДАГААД ХӨДӨЛГӨӨН ТҮГЖРЭЛ НЬ БУУРАХГҮЙ. ЦААШИД УЛАМ НЭМЭГДЭНЭ ТООЛЖ БАЙГАА БАЙЛГҮЙ. Эдэх хоол орон байр өмсөх хувцас унах унаа үр хүүхдээ улсаараа төлүүлж сургаад гударж дууссан бол одоо жаахан ч гэсэн улс орондоо юм хий .

МММ
2 жилийн өмнө
202.9.41.29

нийслэлчүүд наад 420 тэрбумын чинь задаргаа,тайлан,үр дүнг заавал сонсоно шүү.Хөндлөнгийн хараат бус аудитаар тайлан тооцоогоо гаргуулна шүү.Өөрсдийн чинь тансаглах мөнгө биш гэдгийг хатуу санаарай.

Мэдээ
2 жилийн өмнө
202.55.188.45

Амьдрал мэдэхгүй тэнгэрийн амьтан гаргаж байгаа хууль шийдвэр нь амьдралаас тасарчахсан иргэдээ шулж идэхээс өөр зүйл мэдэхгүй ийм малуудаар улсаа удирдуулаж байгаа даа гутарч байна. УИХ-г тараах хэрэгтэй амьдрал мэддэг хэнийг бай сонгох хэрэгтэй

Н. Батбаяр
2 жилийн өмнө
202.55.188.81

Гаднын орон гэж яг ямар орныг хэлээд байгаа юм бэ? Хэдэн сая хүнтэй газар юм бэ? Хэдэн сая машин зохицуулаад дийлэхгүй болсон газар вэ?

Зочин
2 жилийн өмнө
192.82.86.86

Хүний эрх ашиг хөндөхөөс бусад шийдлийг бодож ол оо

Саран
2 жилийн өмнө
66.181.179.154

Хотын төвд дэлгүүр албан газруудын гадаах зогсоолд тэнд ажиллагсад машинаа өдөржин тавиад орчихдог үйлчлүүлэгчид ажил хөөцөлдөж яваа хүмүүст бол зогсох зогсоол олдохгүй хөдөөнөөс орсон хүмүүс зогсоолд зогсоно гэж санахын ч хэрэггүй явган явсан нь дээр байдаг.хөдөөнийхөн чинь алхаж явж сурсан хүмүүс байдгым шүү дэ.Хотынхонд л сануулга анхааруулга өгөх нь зөв байхаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.