СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-14

ЕБС, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний дэлгүүрт худалдаалж буй хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг устгажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын хүнсний худалдааны газруудад 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09-ны өдрийн хооронд НМХГ-аас хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад 530 худалдааны газар, сүлжээ дэлгүүр, ТҮЦ хамрагдсан байна.

Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалын холбогдох заалтын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж, мэдэгдэл, сэрэмжлүүлэг өгчээ.

Шалгалтаар 294 зөрчил илрүүлэн 215 буюу 73 хувийг арилгуулсан байна. Илэрсэн зөрчлийн 36.9 хувь нь хаяг шошгын шаардлага хангаагүй, жижиглэн савласан газрын хаяг, он, сар, өдөр, цаг, минутыг бичээгүй, шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс татан авалт хийлгүүлэн, албан шаардлага хүргүүлжээ.

Мөн хадгалалтын горим алдагдсан, хугацаа дуусан хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг байгууллагын дотоод хяналтын журмын дагуу устгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
202.55.188.122

Ene mongol 3 surguuliin ТҮЦ shalgacheee g

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.