СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-д сармагчны цэцэг өвчнөөс үүдэлтэй анхны эндэгдэл бүртгэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-д сармагчны цэцэг өвчнөөс үүдэлтэй анхны эндэгдэл бүртгэгдсэн талаар тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдэгджээ. Лос-Анжелес бүсийн оршин суугч байсан өвчтөний дархлааны систем ихэд суларч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж албаныхан тэмдэглэсэн байна. 

Сармагчны цэцэг өвчнөөр нас барах тохиолдол маш ховор байдаг ба ихэвчлэн нялх хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон дархлаа нь маш их суларсан хүмүүс энддэг аж.

бөгөөд үүний хамгийн өндөр үзүүлэлт буюу 4,300 нь Калифорнид илэрчээ. Харин дэлхий даяар энэхүү өвчний халдвар авсан бараг 58 мянган тохиолдол бүртгэгдэж, 18 хүн нас бараад байна.

Хэдий энэхүү дэгдэлтийн хурд саарч байгаа ч санаа амрах болоогүйг эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулсан юм. ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс өнгөрсөн долоо хоногт "Сармагчны цэцэг өвчний халдварын тархалт Европт буурах хандлагатай байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Америк тивд батлагдсан тохиолдлууд буурсан ч тухайн бүс нутагтай холбоотой баттай дүгнэлт гаргахад хэцүү байна. Америкийн зарим улс оронд халдварын тоо нэмэгдэж байгаа бол заримд нь ялгаварлан гадуурхах асуудлын улмаас бодит тоог дутуу мэдээлж байж магадгүй" гэжээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.